Багш маань бурханы оронд заларсан ч түүний хэлсэн үг, зөв үлгэрлэл нь одоо ч саяхан мэт шив шинээрээ зүрх сэтгэлд минь хадгалаастай байдаг юм. “Өөрийгөө үргэлж илэрхийлж бай” гэсэн үг олон сурагчдын өөртөө итгэх итгэлийг бадрааж, тэр чинээгээр ирээдүй өөд урам зориг дүүрэн алхах итгэлийг өгсөн. Хоёрдугаар арван жилийг 2007 онд төгссөн сурагчид түүний тухай бараг мэднэ биз дээ. Тэр ямар хүн байсан. Хичээлээ яаж ордог байсан гээд л.
Нийгмийн давтлага орой 18:00 цагаас эхлэхэд хүүхдүүд аль хэдий нь ирчихсэн багшийг хүлээж байдагсан. Сүүлдээ ч бүүр оройны давтлага хурдан болоосой гээд бүүр хүлээдэг болчихсон байж билээ. Тэгэхэд бас өөр сургуулиас хүүхдүүд ирж давтлаганд суудаг байсан юм. Нэг, гуравдугаар арван жилийнхэн ирнэ. Мөн Бүртгэлээс хүүхдүүд ирдэг байв. Хаврын яргуй дэлбээлж, үндэстэй бүхэн урган төлждөг тэр цаг үеийг бодоход үнэхээр дурсамжтай сайхан байжээ. Яг тэр үед BX-ийн “My love”, “Sorrow” дуунууд ар араасаа хит болж, бидний дунд аялах хамгийн дуртай дуу болж байлаа. Заримынх нь хаврын синдром эхлэн охидод захиа хаяглаж, зарим нь бүтэж, зарим нь бүтэлгүйтэж байсан санагдана. Тэр заримынх нэг нь би. Миний хувьд л гэхэд 11а-ийн Төгсөөд дурлаад хайрын захиа хүртэл бичиж явлаа. Хэдийгээр үерхэж сүйд болоогүй ч одоо эргэж бодоход ямар гоё хиргүй ариун нандин дурсамж болж үлддэг юм бэ? Сурагч нас, дунд сургуулийн дурсамжит он жилүүд гэдэг хүний амьдралын гэгээлэг дурсамжыг үлдээдэг аж. Дурсамж гэснээс манай ангийн Багаа “Дурсамж” гээд зурагчны газрын охинд сайн болчихоод утасны дугаарыг нь олж аваад мессежээр харилцаж, түүнтэй харилцаа тогтоосондоо бөөн баяр болж байж билээ. Хааяа BX-ийн дууг сонсоход төгсөх хаврын зураглал нүдний өмнө тодордогсон.
Удахгүй оюутан болно гээд өөртөө том зорилго тавьж, түүнийхээ араасаа цаг хором бүрийг дайчилж байсан үе бол тэр нэгэн сурагч насны минь хавар. Сурагч насны эрдмийн ажил гээд л бараг хоёр сар шахуу бэлдэн судалгаа шинжилгээ хийж ордог ихээхэн ач холбогдол өндөртэй тэмцээнд ангиараа амжилттай оролцож билээ. Батбилэг Монгол хэлний хичээл дээр “Илтгэх урлаг” сэдвээр илтгэн тавин хэлэлцүүлж багш нараас өндөр үнэлгээ авч байв. Харин одоо өнөөх илтгэгч маань СУИС-ийн Дүрслэх Урлагийн Дээд сургуулийн 4-р курсыг төгсөх гээд явж байна.
Ингээд бодохоор зөвхөн багштай холбоотой гэлтгүй түүнийг тойрсон олон гэгээлэг дурсамж ард хоцорчээ. Багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөн олон сурагчдын оюуны мэдлэгийг сорих зорилготой олимпиадыг удахгүй зохиох гэж байна. Түүний шавь нар санаачлан Мөнхбаяр Сан-г 2009 онд үүсгэн байгуулсан юм. Сангийн маань удирдах зөвлөлийн гишүүд гэвэл МУИС-ийн ОУХС-ийн оюутан Э.Эрдэнэ-Очир, НШУС-ийн оюутан Н.Шинэбаяр, Б.Баасандулам, Сьере-Леон улсад энхийг сахиулж яваа офицер Г. Энх- Амгалан нар юм. Бид сангаараа дамжуулж нийгэмд тустай олон сайн үйлсийг хийх болно. Манай сантай хамтарч үйл ажиллагаа явуулах сайн санаат хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.

Б.Баттогтох
2011 оны 1-р сарын 13-ны өдөр
2011 оны 1-р сарын 13-ны өдөр
No comments:
Post a Comment
Та санал хүсэлтээ үлдээнэ үү.